“Ой хээрийн түймрийн эсрэг” аянд Сонгинохайрхан дүүргийн 17 жижиг дунд үйлдвэр эрхлэгч 2,430,000 төгрөгийн хандив өргөснийг Жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн захирал О.Гэрэлт-од тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга А.Батбаярт хүлээлгэн өглөө.


     Үйлдвэр эрхлэгчид өөрсдийн үйлдвэрлэсэн 13 төрлийн хувцас, хүнсний зүйл, бараа бүтээгдэхүүн
ээс гадна 125,000 төгрөгийг бэлнээр хандивласан байна.

 
     "Нандин үйлс" ТББ нь 40 ширхэг ажлын хувцас, "Канаанланд" ХХК 80 ширхэг эко гарын саван, "Тэнгэр ертөнц" ХХК 24 ширхэг цэвэр ус, "Содон" ХХК хүнсний зүйл 66 ш, "Ачмаг хайрхан" ХХК нь 2 хайрцаг тахианы мөч, хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Хандмаа 6 ш дэр, М.Гансүх цэвэр ус 72 ш, гоймон 5 кг, ариун цэврийн цаас 1 боодол,
н.Уранзаяа ажлын бээлий 15 ш, "Хайнаг толгой" хоршоо 3 кг арвайн гурил, Ц.Цэрэндолгор 5 ш бээлий, Г.Жигжидсүрэн 20,000 төг, ”Уран урлан” холбоо 20,000 төг, н.Оюунчимэг 10,000 төг, Ц.Эрдэнэхуяг 20,000 төг, ”Одонт эвийн хүч” хоршоо 50,000 төг, П.Буяннэмэх 20,000 төг тус тус хандивласан байна.

 
   Тус аянд халуун сэтгэлийн гараа сунгаж, бусдыгаа уриалан идэвх санаачилга гаргасан үйлдвэр эрхлэгчиддээ
талархал илэрхийлье.

 

     Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай. 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд