Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2017 оны 08 дугаар сарын 24-ны өдөр

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын оффисын байранд ажил гүйцэтгэх шууд гэрээгээр дотоод засварын ажил гүйцэтгэх компани, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулах тул энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, аж ахуй нэгжийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.   

 

Гүйцэтгэх ажлын төрөл:

 

o   3-р давхрын коридорын хана болон таазны засварын ажил,

 

o   2-р давхрын коридорын хана болон таазны засварын ажил,

 

o   1-р давхрын коридорын хана болон таазны засварын ажил,

 

o   1-р давхрын өрөөнүүдийн хаалга амалгаа, хаалга нийлүүлэх,

 

o   ЗДТГ-ын шатны хонгилын засварын ажил,

 

o   ЗДТГ-ын Захиргааны байрны гадна пасадын ажил,

 

o   27-р хорооны цогцолбор барилгын халуун хүйтэн усны шугамын засварын ажил.

 

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй компани, аж ахуй нэгж, байгууллагуудын материалыг 2017 оны 08-р сарын 31 өдрийн 15 цаг хүртэл ЗДТГ-ын байрны 310 тоотод хүлээн авна.

 

Оролцогчын бүрдүүлж өгсөн материалыг буцаан олгохгүй.

 

Дотоод засварын үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллагууд дараах баримт бичгийг бүрдүүлэн оролцоно уу.  

 

Үүнд:

 

1.    Компанийн танилцуулга.

 

2.    Компанийн гэрчилгээ, НӨАТ төлөгчийн гэрчилгээний хуулбар нотариатаар баталгаажсан, /тус бүр нэг хувь/

 

3.    Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа туршлага, өмнөх ажлын туршлага, танилцуулга, мэргэжлийн боловсон хүчний нөөц, үйлчилгээндээ ашиглаж буй тоног төхөөрөмжүүд /г.м/

 

4.    Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан /аудитлагдсан/

 

5.    Ажил үйлчилгээний төгрөгөөр илэрхийлсэн үнийн санал, нийлүүлэх боломжтой эсэх                                                 

 

Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсэг

Холбоо барих утас: 9811-4656

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд