Үндэсний болон олон улс, тив, дэлхийн тавцанд оюун ухаан, мэдээллийн технологи, урлаг, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэгийн үйлсээрээ онцгой амжилт гаргаж, үе тэнгийнхнээ манлайлсан 2017 оны шилдэг хүүхдүүдэд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, шагнал гардуулсан.

 

Тэгвэл манай дүүргийн хоёр хүүхэд үе тэнгийнхнээ манлайлж, Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гарын бэлэг авсан. Тодруулбал биеийн тамир, бие бялдрын хөгжил номинацид Батдаваагийн Есүй шалгарч шагнал авлаа. Тэрбээр 9 настай бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 42-р сургуулийн 5-р ангид суралцдаг. Түүний амжилтаас дурьдвал залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд нас өгсөн оролцож “Хүрэл медаль”, Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 1 хүрэл медаль хүртсэн. Турк улсын Измир хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах даамын тэмцээнээс 3 алт, 3 мөнгө, Польш улсын Давки хотод болсон даамын Өсвөр залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгөн медаль хүртсэн. Энэ амжилтаараа 2017 онд Ази тивийн хошой аварга, өсвөрийн дэлхийн аварга босон.

 

Харин техник сэтгэлгээ, шинийг сэдэх, санах санаачилга төрөлд 14 настай Хишигжаргалын Тамир шалгарсан юм. Түүний хувьд Сонгинохайрхан дүүргийн “Гэрэлт ирээдүй” сургуулийн 9а ангийн сурагч.  Монгол Улсад шинэхэн хөгжиж байгаа радио пилингацын спортоор хичээллэдэг. Энэ нь хэдэн арван км-ийн цаана нуусан төхөөрөмжийг түүнээс цацрах долгионы тусламжтайгаар олж илрүүлдэг спорт бөгөөд “Үнэг агналт” гэсэн тэмцээн олон улсад болдог юм. 2017 оны  Азийн аваргын “Үнэг агналт”-ын тэмцээнд багаараа нэг алт, нэг мөнгө, 2 хүрэл, хувиараа 2 мөнгө, 1 хүрэл медалийн эзэн болсон. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд