Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах үүднээс Сонгинохайрхан дүүрэг “Хүртээмжтэй орчин, загвар дүүрэг” аяныг хэрэгжүүлж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, ажлын байрыг нэмэгдүүлэх арга зам” хэлэлцүүлгийн зохион байгууллаа. Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд байрлах байрыг засварлаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөгжүүлэх жишиг байр болгон 2019 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
Сонгинохайрхан дүүргийн зүгээс эмэгтэйчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тэр дундаа хүүхэд харах хүнгүйгээс ажил хийж чадахгүй байгаа эмэгтэйчүүдигй дэмжихийн тулд өнөөдөр “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийг нээлээ.
Уг төвд эсгий урлал, монгол гутал, оёдол, арьсан урлалын сургалтад үнэ төлбөргүй хамрагдаж, цаашлаад ажлын байртай болох боломжтой.
Түүнчлэн энэ төвд хүүхдүүдэд зориулсан тусгай өрөө байгаа тул ээжүүд хүүхдүүдээ ажлын байрандаа авч ирээд санаа зовохгүйгээр ажлаа хийх боломж бүрдэж байгаа юм.