2022 ОНЫ 05-Р САРЫН 30-НЫ ӨДРИЙН ДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНӨӨР ӨГСӨН ҮҮРЭГ, ДААЛГАВАР
№ |
Товч агуулга |
Хариуцах байгууллага, албан тушаалтан |
1 |
“Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн нэгдсэн арга хэмжээг сайтар зохион байгуулж, нэгдсэн удирлагаар хангаж ажиллах. |
Нийгмийн хөгжлийн хэлтэс |
2 |
Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэв журмыг сахиулах, эцэг, эхчүүд хүүхдүүдээ гэнэтийн осол эндэгдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэх. |
Хууль эрх зүйн хэлтэс Нийгмийн хөгжлийн хэлтэс Боловсролын хэлтэс Цагдаагийн газар |
3 |
Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт иргэдийн санал асуулгыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл авах тул хороодыг шаадлагатай мэдээллээр хангаж, иргэдийг идэвхтэй оролцуулах. |
Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс |
4 |
Амралтын өдрүүдэд хүүхэд багачууд, залуучууд, гэр бүлээр чөлөөт цагаа тав тухтай, өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлж, соёл урлаг, үзвэр үйлчилгээг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулах. |
Нийгмийн хөгжлийн хэлтэс Соёлын ордон |
5 |
Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд ил задгай архидан согтуурч, танхайрч, иргэдийн ая тухтай байх нөхцөл байдлыг алдагдуулж байгаад анхаарч ажиллах. |
Хууль эрх зүйн хэлтэс Цагдаагийн газар |
6 |
Зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж орц, гарцыг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, чөлөөлсөн талбайг тохижуулах ажлуудаа шуурхай зохион байгуулж, иргэд, олон нийтэд нээлттэй тогтмол мэдээлж ажиллах. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Газар зохион байгуулалтын 1,2 дугаар алба Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв |
7 |
Дүүргийн хэмжээнд ногоон байгууламж болон нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, моджуулах, тохижилт, хог хаягдлыг цэвэрлэх, тээвэрлэх ажлуудаа эрчимжүүлж, иргэд, олон нийтэд тогтмол мэдээлэл хүргэж ажиллах. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг
Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв |
8 |
Авто замын засвар болон инженерийн шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаатай холбогдуулан авто зам хаах, хэрэглээний халуун, хүйтэн ус хязгаарлах тухай мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол хүргэж ажиллах. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв |
9 |
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэж байгаа болон хийгдэх гэж байгаа ажлуудын талаарх мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах |
Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтэс
Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах төв |
10 |
Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудаа тогтмол зохион байгуулж, хяналт тавьж ажиллах. |
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс
Агаарын бохирдолтой тэмцэх тасаг
Онцгой байдлын хэлтэс |
11 |
Иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн хууль зүйн үндэслэлийг нягтлан судалж, хугацаанд нь шуурхай барагдуулах, зөрчлийг арилгах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллах |
Нийт байгууллагууд |
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ХЭЛТЭС