НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ

 

1.1. Эдийн засгийн бааз суурийг бүрдүүлнэ.

 

1.1.1. Улс, нийслэл, орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг жигд ханган биелүүлж, дүүргийн эдийн засгийн хөгжлийг сайжруулна.

 

1.1.2. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжийн татвар төлөлтийн харъяаллыг шинэчлэн тогтоох асуудлыг судлах, шинээр аж ахуйн нэгж байгуулах асуудлыг дэмжин ажиллана.

 

1.1.3. Төсвийн зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулан, Монгол Улсын шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган, ил тод байдлыг дэмжинэ.

 

1.1.4. Орон нутгийн өмчийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл хяналт, зарцуулалтыг сайжруулж, үр ашгийг дээшлүүлнэ.

 

1.1.5. Монгол Улсын Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган, төрийн сангийн төлбөр тооцоог шуурхай гүйцэтгэн, төсвийн зарлага санхүүжилтэнд тавих хяналтыг сайжруулна.

 

1.1.6. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг оновчтой төлөвлөн гүйцэтгэж, орон нутгийн хөгжлийг дэмжинэ.

 

1.1.7. Дүүргийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэл, олон улсын байгууллагатай хамтран ажиллах оновчтой хэлбэрт түшиглэн зохион байгуулна

 

1.2. Бизнес эрхлэгчдийг дэмжих замаар татварын орлогыг нэмэгдүүлнэ.

 

1.2.1. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжин, дүүргийн бренд бүтээгдэхүүнийг бий болгож зах зээлд тэдний оролцоог бий болгоно.

 

1.2.2. Дүүргийн баялаг бүтээгчдийг бодлогоор дэмжин эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

 

1.2.3. Өрхийн болон бичил бизнес, жижиг, дунд үйлдвэрлэл, хүнсний ногооны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжиж, бизнес инкубатор төв болон борлуулалтын нэгдсэн төвийг байгуулна.

 

1.2.4. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэн, ХАА-н хоршоодын үйл ажиллагааг дэмжих,

 

1.2.5. Малын захыг мах боловсруулах үйлдвэрийн хамт байгуулж, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлагад нийцсэн, баталгаат бүтээгдэхүүн нийлүүлнэ.

 

1.2.6. Худалдаа, нийтийн хоол, аялал жуулчлал, ахуйн үйлчилгээний стандартыг мөрдүүлж ажиллана.

 

1.2.7. Баянхошуу, Толгойт бүсүүдэд стандарт шаардлагад нийцсэн хүнсний болон барааны худалдаа, үйлчилгээний цогцолбор төв байгуулах санаачлагыг дэмжинэ.

 

1.2.8. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй, баталгаат байдлыг хангахад чиглэгдсэн бодлогыг хэрэгжүүлнэ.

 

1.2.9. Эрүүл соёлтой үйлчилгээ үзүүлдэг бизнесийн байгууллагыг дэмжинэ.

 

1.2.10. Мал аж ахуй, газар тариалан фермер болон аж ахуйн зориулалтаар төсөл сонгон шалгаруулалтаар газар эзэмших, ашиглах эрх олгогдсон газруудын ашиглалтанд хяналт тавих,

 

1.2.11. Шинээр газар эзэмших, ашиглах хүсэлт гаргасан иргэд, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмших, ашиглах эрх олгоно.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд