СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

ХОЁР. НИЙГМИЙН ХӨГЖИЛ

 

2.1. Ажлын байрыг нэмэгдүүлэн, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулж, иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлнэ.

2.1.1. Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү шилжиж, зорилтот өрх, 40-өөс дээш насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр орон нутгийн онцлогт тохирсон төсөл, хөтөлбөрүүдийг боловсруулж хэрэгжүүлнэ.

 

2.1.2. Сонгинохайрхан дүүргийн амралт цогцолборын үйл ажиллагааг өргөжүүлж амралт, сувиллын газрыг бий болгох,

 

2.1.3. Иргэдийн санал санаачилгад тулгуурласан хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж төсөл, хөтөлбөрийн хүрээнд 1200 ажлын байр шинээр бий болгон, 8000 ажилгүй иргэнийг ажилд зуучлан, дүүргийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийг 55 хувьд хүргэнэ.

 

2.1.4. Ажил мэргэжилгүй 4000 иргэнийг мэргэжил олгох, 200-гаас доошгүй иргэнийг мэргэшүүлэх давтан сургалтанд хамруулна.

 

2.1.5. Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ зохион байгуулна.

 

2.1.6. Нийгмийн халамжийн үйлчилгээг ядуурлыг бууруулах зорилттой уялдуулж нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай зорилтот бүлэгт чиглэсэн нийгмийн хамгааллын дэд хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

 

2.1.7. Хүүхэд залуучууд, эмэгтэйчүүд, өрх толгойлсон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, ахмадын талаарх бодлогыг дүүргийн түвшинд хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэд бүтцийг бий болгоход анхаарч ажиллана.

 

2.1.8. Хүн амд нийгмийн даатгалын үйлчилгээг хөнгөн, шуурхай хүргэж, хамрагдалтыг нэмэгдүүлнэ.

 

2.2. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

 

2.2.1. Ургийн эрт оношлогоонд жирэмсэн эхчүүдийг хамруулж, эх нялхсын эндэгдлийг бууруулж ажиллана.

 

2.2.2. Эмнэлгийн оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмжийг сайжруулна.

 

2.2.3. Улаанбурхан, салхинцэцэг болон бусад цочмог вируст халдварт өвчлөлийг бууруулах талаар анхаарч ажиллана.

 

2.2.4. Хүн ам, ялангуяа эрсдэл ихтэй бүлгийн дунд тандан шинжих аргыг нэвтрүүлж, дархлалын олдмол хомсдол, бэлгийн замын халдварт өвчин, сүръеэгийн тархалтыг бууруулна.

 

2.2.5. Агаар, орчны бохирдлоос иргэдээ хамгаалах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

 

2.2.6. Оношлогоо эмчилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан дүүргийн загвар нэгдсэн эмнэлгийг байгуулна.

 

2.2.7. Иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцлийг бүрдүүлэх, бие бялдрын түвшинг дээшлүүлэх арга хэмжээ авч ажиллана.

 

2.3 Боловсролын чанар хүтээмжийг дээшлүүлнэ.

 

2.3.1. Ерөнхий боловсролын сургуулийн тоог нэмэгдүүлэн, бүх сургуулиудыг 2 ээлжээр хичээллэх боломжтой болгон, анги дүүргэлтийн стандартыг мөрдүүлнэ.

 

2.3.2. Хороо бүрт цэцэрлэгтэй байх бодлогыг баримтлан, хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах “Жаргалтай үрс” төсөл хэрэгжүүлж, сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтыг 80 хувьд хүргэнэ.

 

2.3.3. “Эко сургууль, цэцэрлэг” аян хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэгт хүүхдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчин бий болгон, сургалтын орчныг сайжруулна.

 

2.3.4. Сургуульд “Биеийн тамирын талбай”, “Монгол зан заншил, соёлын төв”, цэцэрлэгт “Эцэг эхэд зөвлөгөө өгөх төв”-ийг байгуулна.

 

2.3.5. Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд сургуулийн өмнөх боловсрол, бага, суурь, бүрэн дунд боловсролын цөм хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ.

 

2.3.6. Хүүхдийг амьдрах ухаан, бие даах чадвар, харилцааны зөв дадал хэвшилд сургаж, үндэсний бахархал, өргөн цар хүрээний сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлнэ.

 

2.3.7. Төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, дэмжлэг үзүүлнэ.

 

2.3.8. Багшийн мэргэжил, боловсролоо дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүний нөөцийг чадваржуулна.

 

2.3.9. “Насан туршийн боловсролын төв”-өөр олгох сургалтын хүртээмжийг сайжруулж, онлайн хувилбарт хэлбэрээр хүргэж, сургууль завсардалтыг бууруулна.

 

2.3.10. Албан бус боловсролын үйлчилгээг сургалтын байртай болгон үйл ажиллагааг нь өргөжүүлнэ.

 

2.4 Соёл урлагийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлнэ.

 

2.4.1. Иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.

 

2.4.2. Аз жаргалтай хот хөтөлбөрийнхүрээнд иргэдэд соёл урлагийн үйлчилгээг жигд хүртээмжтэй хүргэнэ.

 

2.4.3. “Соёл урлагийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлнэ.

 

2.4.4. Соёлын ордон байгуулж иргэдэд үзүүлэх соёлын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

2.4.5. Сургалтын хөтөлбөрт түүх, соёл, үндэсний зан заншил, соёлын үнэт зүйлсийг таниулах, хувь хүний соёл, өв уламжлал, эх оронч сэтгэлгээг хөгжүүлэн төлөвшүүлэх ажлуудыг зохион байгуулна.

 

2.5. Хүүхэд, залуучууд, гэр бүлд ээлтэй орчин бүрдүүлнэ.

 

2.5.1. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн байртай болж, хүний нөөцийн чадавхийг дээшлүүлэн, йлчилгээний чанар хүртээмжийг сайжруулна.

 

2.5.2. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, иргэдийг хамгаалах төвийг байгуулна.

 

2.5.3. Гэр бүл, хүүхэд, залуучуудын эрхийг хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгааг тогтмолжуулан, гэр бүлд суурилсан хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжинэ.

 

2.5.4. Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлж, хүчирхийллийг бууруулах, хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.

 

2.5.5. Хүүхэд, залуучуудыг аливаа эрсдэл, хорт зуршил, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эцэг эхийн хариуцлагыг өндөржүүлэх ажлыг зохион байгуулна.

 

2.5.6 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч нарт чиглэсэн нийгмийг үйлчилгээг өргөжүүлэх ажлыг дэмжинэ.

Хүсэлт илгээх