Сургуулийн өмнөх насны хүүхэд багачуудыг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний мэдлэг дадлага олгох, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг сурталчлах, энэ ажилд эцэг ,эхчүүдийн үүрэг, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн цэцэрлэгүүдийн хүүхэд багачуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг “Замын

 

хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг  дөрөвдүгээр сарын 03-ны өдөр Ирээдүй цогцолбор сургуулийн зааланд зохион явууллаа. Уг тэмцээнд дүүргийн 15 цэцэрлэгийн 192 хүүхэд багачууд өрсөлдсөнөөс 107-р цэцэрлэг тэргүүн байранд шалгарч шилжин явах цом, алтан медаль, мөнгөн шагнал, дэд байранд 110-р цэцэрлэг шалгарч мөнгөн медаль, гуравдугаар байранд 148-р цэцэрлэг шалгарч хүрэл медаль, мөнгөн шагналаар шагнуулсан юм. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Засаг дарга, М.Чинболд, Засаг даргын Нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Н.Ганаа, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга С.Болорцэцэг, Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Жавхлантбаатар болон албаны бусад хүмүүс  хүрэлцэн ирж хүүхэд бүрт Засаг даргын гарын бэлэг гардууллаа. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд