Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар өнгөрсөн сарын 15-нд Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон даамны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хоёр хүүхдэд санхүүгийн дэмжлэг үзүүлж амжилт хүсч байсан билээ. Тэгвэл тус тэмцээнд манай дүүргээс 6 хүүхэд амжилттай оролцоод иржээ. Турк даам, 100 буудалт даам, 64 буудалт даам гэсэн төрлүүдээр өрсөлдсөн энэхүү наадмаас манай дүүргийн гурван сурагч Ази тивийн аварга эрхэм алдарын эзэн болж улс орныхоо  нэрийг өндөрт өргөжээ.

Тодруулбал,  Б.Отгон-Эрдэнэ 100 буудалт даамны түргэн тоглолт болон блиц тоглолтын төрлөөс 2 алтан медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн бол 100 буудалт даамны залуучуудын тэмцээнээс мөн мөнгөн медаль хүртсэн байна.

Харин Г.Буяндэлгэр 64 буудалт даам, Турк  даамны 8-10 насын ангилалд оролцож 2 хүрэл, 2 алтан медалт хүртэж Монголын тамирчдаас хамгийн олон медалиар энгэрээ мялаасан бол 42 дугаар сургуулийн сурагч Б.Есүй 1 алт, 2 хүрэл медалийн эзэн болжээ.

Түүнчлэн М.Отгонтунгалаг хүрэл медаль хүртсэн бол Г.Жавхлантөгөлдөр 4 дүгээр байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Тэдэнтэй 42 дугаар сургуулийн багш сурагчид болон дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Х.Нямбаатар, Засаг даргын орлогч ИТХ-ын Төлөөлөгч Ц.Төрхүү нар хүлээн авч уулзан баяр хүргэлээ. 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд