Захирамжийн хавсралтад өөрчлөлт  оруулах тухай

2014.07.08                                        А/245                           Улаанбаатар хот

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Засгийн газрын 2013 оны 68 дугаар тогтоол, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны А114 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. 2013 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн алдангид тооцсон                  8.325.556 /найман сая гурван зуун хорин таван мянга таван зуун тавин зургаан/ төгрөгийг татан төвлөрүүлж, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд дахин хуваарилалт хийсэн жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2. Хөрөнгө оруулалтын ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шууд гэрээ байгуулан шуурхай шийдвэрлэхийг Засаг даргын Тамгын газар /С.Мөнхчулуун/-т үүрэг болгосугай.  

ЗАСАГ ДАРГА                                             М.ЧИНБОЛД

 

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын

2014 оны____р сарын____-ний өдрийн

____р захирамжийн хавсралт

 

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН

САНГИЙН 2014 ОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН ЖАГСААЛТАД

НЭМЖ ТУСГАХ АЖЛУУД

 

 

Хороо

Дд

Ажлын нэр

Байршил

Хэмжээ

Төсөв саятөг

14

1

Авто машины зогсоол

СХД-н 14-р хороо 12-р байрны хойд талд

157.5м2      12 машин зогсох

7.6

 

 

Бүгд:

 

 

7.6

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд