Монгол Улсын Ерөнхийлөгчөөс жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан 100-аас дээш насны өндөр настнуудад хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг илгээдэг уламжлалтай. Уламжлал ёсоор Сонгинохайрхан дүүргийн өндөр настнууддаа илгээсэн бэлэг, мэндчилгээг дүүргийн Засаг дарга М.Чинболд өчигдөр  гардуулан өглөө.

 

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 100-с дээш насны 11 ахмад өдгөө мэнд сэрүүн байдаг юм. Зуун насыг насалж зургаадай таягаа тулсан ахмадууд маань Ерөнхийлөгчийн мэндчилгээг хүлээн авсандаа баяртай байгаагаа илэрхийлж Сонгинохайрхан дүүргийнхээ удирдлагуудад ажлын өндөр амжилт хүсэж байлаа.

Зуун насыг насалж, зургаадай таяг тулсан өндөр настнууд:

            Доржын Сэр-Од 1914 онд төрсөн. 101 настай, эрэгтэй, СХД-ийн 27-р хороо

            Доржын Ичинхорлоо 1914 онд төрсөн. 101 настай, эмэгтэй, СХД-ийн 18-р хороо

            Данаажавын Гүнсэнжав 1912 онд төрсөн. 103 настай, эмэгтэй, СХД-ийн 23-р хороо

            Давгажавын Адъяа 1912 онд төрсөн. 103 настай, эмэгтэй, СХД-ийн 5-р хороо 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд