Япон улсын буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Монгол улсын бага боловсролын барилга байгууламжийг сайжруулах төсөл”-өөр 22 дугаар хорооны нутаг Тахилтын аманд баригдсан 122 дугаар сургуулийн нээлт өнөөдөр боллоо. Дүүргээс алслагдсан хорооны хүүхдүүдийн сурах орчныг бүрдүүлсэн тус сургуулийн нээлтэд Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү, БШУЯ-ны барилга захиалагчийн албаны дарга О.Мөнхбаяр, Засаг дарга М.Чинболд, ИТХ-ын ажлын албаны дарга М.Зундуйдаваа, дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа болон бусад албаны төлөөлөгч оролцов.

 

ЖАЙКА-гаас хэрэгжүүлсэн төслөөр баригдсан 640 хүүхдийн багтаамж бүхий энэхүү сургуулийг 4 тэрбум төгрөгийн өртөгөөр барьжээ. Гэр хорооллын тэлэлт улам бүр нэмэгдэж байгаа энэ үед хүүхдүүд гэртээ ойр сургуультай болсонд баяртай байгаагаа 122 дугаар сургуулийн захирал А.Цэцэгсүрэн хэлж байлаа.

Тус сургууль нь Япон улсын буцалтгүй тусламжаар барьж манай улсад бэлэглэсэн 54 дэх сургууль нь юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд