Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс хяналт шалгалт зохион байгууллаа. Дүүргийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн К.Нямцэцэг, Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн хошууч Д.Эрдэнэ-очир, ахлах дэслэгч Д.Будзаан, Цагдаагийн 2 дугаар хэлтсийн ахмад Б.Ганцоож, хороодын Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр Ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн радиуст байршилтай аж ахуйн нэгж байгууллагуудад шалгалт явууллаа.

 

Шалгалтын явцад согтууруулах ундаа худалдан борлуулах тусгай зөвшөөрлийн эрх цуцлагдсан 4-р хорооны “Цэнхэр далай” хоршоо, “Шар зулзага” ХХК, 12-р хорооны “Мон асиа моторс” ХХК, 16-р хорооны “Саруул ухаа” ХХК, 32-р хорооны “Цэц Со” ХХК-ний хүнсний дэлгүүрүүд согтууруулах ундаа худалдан борлуулж байжээ. Мөн Ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн радиус дотор байршилтай “Булганхангай” ХХК,  “Делкор” ХХК, “Лхагвабаяр” ХХК, 22-р хорооны “Мандал охироо” ХХК, “Зүүн алдар” ХХК, “Дүнгээ” ХХК, 21-р хорооны “АБЦД” ХХК, “Жонредавга” ХХК-ний хүнсний дэлгүүрүүд тамхи худалдаалж байсныг илрүүлсэн байна.

Шалгалтын явцад зөрчил гаргасан 8 аж ахуйн нэгжид холбогдох хуулийн дагуу  зохих зөвшөөрөлгүй архи согтууруулах ундаа худалдаалж байсныг түр хурааж лацдан,  хууль бусаар худалдаалж байсан 36 нэр төрлийн 950 ш тамхийг улсын орлогод хураан авч, 6 сая 650 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ авчээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд