Эх орон, унаган байгалаа хайрлан хамгаалж, ирээдүй хойчдоо эрүүл, аюулгүй, ногоон орчныг өвлүүлж үлдээх нь энэ үеийнхэн бидний үүрэг. Үүнд төр засгийн бодлого, шийдвэрээс гадна иргэдийн байгаль орчиндоо хандах хандлага, эрүүл зөв сэтгэлгээ, зан үйл, дадал зуршил тун чухал. Байгаль орчны талаарх иргэдийн ухамсар, хандлагад нөлөөлөх, ухуулга сурталчилгаа, соён гэгээрүүлэх үйл ажиллагааг түгээн дэлгэрүүлэх, байгаль орчныг сайжруулах зорилго бүхий уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын Иргэний танхимд боллоо.

 

Энэхүү үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн 3-р хороо, тус хорооны  ИНХ-ийн тэргүүлэгчид, иргэдийн Эко бүлгийн санаачлагаар Толгойт бүсийн Нутгийн хөгжлийн төвийн удирдах зөвлөл, Байгаль орчныг хамгаалах технологи шилжүүлэх олон улсын төв, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулсан юм.

Уулзалт, хэлэлцүүлэгт оролцогсод “Байгаль орчны талаарх иргэдийн ухамсрыг дээшлүүлэхэд засаг захиргааны зүгээс хийж буй үйл ажиллагаа”, “Байгал орчны залуу удирдагчид бэлтгэж байгаа туршлага,  үйл ажиллагаа”, “Орон нутгийн иргэдийн сайн дурын бүлгүүд болон тэдний үйл ажиллагаа”, “Агаарын бохирдлын нөхцөл байдал эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл” зэрэг сэдвээр илтгэлүүдийг сонсож харилцан санал бодлоо хуваалцлаа.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд