Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо буюу Жаргалант тосгоны Соёлын ордны хөгжмийн багш сэтгүүлч, яруу найрагч, хөгжмийн зохиолч МУСТА П.Гэрэлт-Од аялгуу эгшиг, утга уянгын дээдээрээ Жаргалант тосгоныхоо ард олны сонорыг мялааж нэгэн үдшийг мартагдахааргүй сайхан өнгөрүүллээ.
Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй хэдий ч өөрийн сэтгэлийн дуудлагаар урлаг гээч энэ гэгээн, ариун замд эргэлт буцалтгүй орсон хэмээсэн юм. МУСТА П.Гэрэлт-Од өөрийн уран бүтээлийг туурвихаас гадна дуу хөгжимд дуртай авъяаслаг сурагчдад хөгжмийн боловсрол олгох, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэхийг зорилго болгон ажиллаж байна.

 

МУСТА П.Гэрэлт-Од өнгөрсөн онд уран бүтээлийн арвин их ургацтай байж Монгол Улсын Соёлын Тэргүүний Ажилтан хэмээх эрхэм хүндтэй шагналаар шагнагдсан юм. Энэ эрхэм хүндтэй шагналынхаа мялаалга болгож уран бүтээлийн цэнгүүнээ толилуулсан юм. Мөн энэ жил  түүний аав Ардын багш Д.Пүрэвжавын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа учир уран бүтээлийн цэнгүүнээ “Аав -Уул” хэмээн нэрлэжээ.

МУСТА П.Гэрэлт-Одын уран бүтээлийн цэнгүүнд  МУГЖ Б.Туяа, МУСТА Улаанбаатар чуулгын дуучин Д.Баасанжав, “Цэргийн алдар” чуулгийн уран бүтээлчид, Эх үрсийн элч дуучин ноён Бондгор болон түүний уран бүтээлийн анд нөхөд ая дуугаа өргөж Жаргалантчууд сэтгэл өндөр хүлээн авлаа.

Мөн цэнгүүний үеэр Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Чулуунаас гишүүний үнэмлэхээ гардан авсан баярт үйл явдал боллоо.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд