Нийслэлийн Засаг дарга “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх ажлын хэсэг байгуулах тухай А/218 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх, агаар болон хөрсний бохирдлыг багасгах, замын хөдөлгөөний ачаалал, түгжрэл, ослыг бууруулах зэрэг ажлыг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулах ажлын хүрээнд үйлдвэрийн газрын үйл ажиллагааг эхлүүлж бүтээн байгуулалттай холбогдох бүхий л ажил үйлчилгээг зохион байгуулах, сонгон шалгаруулалт, төсвийн хуваарилалт хийх, хяналт тавих зэрэг ажлыг чиг үүрэгтэй Ажлын хэсэг байгууллаа.
 
Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ажиллах юм. Мөн энэ захирамжаар ажлын хэсгийн зохион байгуулах ажлын удирдамжийг гаргасан байна. “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын удирдлагуудыг сонгон шалгаруулж, томилох ажил 4-р сарын 5-10-ны өдрүүдэд хийгдэнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 Жич: “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулахад шаардлагатай ажлыг зохион байгуулах ажлын удирдамж, хугацаа, хариуцах байгууллагыг хүснэгтээр танилцуулъя.
 
Д/д Үндсэн ажил Зохион байгуулж,
хэрэгжүүлэх ажил
Хугацаа Хариуцах байгууллага Тайлбар
1 “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын удирдлагыг сонгон шалгаруулах Сонгон шалгаруулалтыг зарлаж, өрсөлдөгчдийг дүгнэх 04-р сарын 05 Ажлын хэсэг  
Үр дүнг Засаг даргад танилцуулж томилуулах 04-р сарын 10 Ажлын хэсгийн дарга  
2 ”Авто худалдааны цогцолбор”-ын авто зогсоолыг эзэмших зогсоолын төлбөрийг төвлөрүүлэх Эзэмшүүлэх авто зогсоолын зураг төслийг боловсруулж, тоо, төсвийг тодорхойлох 04-р сарын 01-ний дотор Ажлын хэсэг  
Олон нийтэд нээлттэй зарлах 04-р сарын 01 Ажлын хэсэг  
Авто зогсоолын төлбөрийн орлогыг төсөвт төвлөрүүлэх 04-р сарын 20 Ажлын хэсэг  
Зогсоолын эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ, хэлцэл байгуулах, хяналт тавих

 
04-р сарын 25 Ажлын хэсэг  
3 Зогсоолын төлбөрөөс эхний ээлжийн зам талбай, зогсоол, хамгаалалтын хашаа барих ажлыг зохион байгуулах Олон нийтэд нээлттэй зарлах 04-р сарын 20 Ажлын хэсэг  
Эхний ээлжийн авто зогсоол, зам талбайг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хяналт тавих 05-р сарын 20 Ажлын хэсэг  
Хамгаалалтын хашаа барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, гэрээ байгуулах, хяналт тавих 05-р сарын 20 Ажлын хэсэг  
4 “Авто худалдааны цогцолбор”-ыг барьж байгуулахад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах Зураг төслийг боловсруулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хяналт тавих   Ажлын хэсэг  
Нийслэлийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотголоор тусгуулах   Ш.Уртнасан,
/НЕТГ/
 
Нийслэлийн 2014 оны төсөвт тодотголоор тусгуулах   Э.Ганхүү
/НЗДТГ/
 
Газрын эрхийн дуудлага худалдаа зохион байгуулах   Т.Батдорж /НӨХГ/  
Төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийг дэд бүтэц болон бусад зардалд хуваарилах   Ажлын хэсэг  
Дэд бүтцийг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, хяналт тавих   Ажлын хэсэг  
5 “Авто худалдааны цогцолбор”-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад дэмжлэг үзүүлэх 2014 оны 10 дугаар сарын 01-ээс нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөгдснөөс бусад нийтийн эзэмшлийн зам талбай, бусад зам орчмын ил задгай зогсоол, талбайд автомашин, тээврийн сэлбэг, хэрэгсэл худалдан борлуулахыг хориглох ажлыг зохион байгуулах, хяналт тавих 09-р сарын 25 ЗАА, НМХГ  
Зохих журмын дагуу улсын бүртгэлд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлах, хяналт тавих 09-р сарын 25 НЗЦГ  
6 “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-т хүлээлгэн өгөх   10-р сарын 01 Ажлын хэсэг  

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд