Сонгинохайрхан дүүрэг, Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангийн хамтын ажиллагааны хүрээнд тус дүүргийн 9 дүгээр хороонд шинэ худаг ашиглалтад орж энэ 4 дүгээр сарын 1-ний өдөр нээлтээ хийлээ. Хорооны 8 дугаар гудамжаар дээш явах замд байрлах энэхүү худаг нь тус хорооны иргэдэд ундны усыг нь ойртуулсан сайхан ажил болжээ. 

Тайваний хүүхэд гэр бүлийг дэмжих сангаас Сонгинохайрхан дүүрэгтэй хамтран 2007 оноос эхлэн “Ундны усан хангамжийг сайжруулах” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 14, 24, 9 дүгээр хороодод 3 худаг бариад байгаа юм. Цаашид энэхүү төслийг үргэлжлүүлэхээр дүүргийн хороодоос санал, судалгаа авч байна.

 

Шинэ худгийн нээлтэд Сонгинохайрхан дүүргийг төлөөлж Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун оролцож үг хэлсэн. Мөн өдрийн турш иргэдэд ундны усаар үнэгүй үйлчилсэн юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд