Нийслэлийн 9 дүүргээс хүн амын тоо, газар нутгийн хэмжээгээр хамгийн том нь Сонгинохайрхан дүүрэг. Эдгээр үзүүлэлтээрээ дэлхийн томоохон хотуудын гол дүүргүүдтэй зэрэгцэж очино. Гэвч оршин суугчдын хувьд их хотын иргэдийн түвшинд сэтгэж, төлөвшиж, амьдарч хэвшээгүй нь алхам тутамд мэдрэгдэж, анхаарал татсан асуудал болжээ. Үүнд дүүргийн Засаг дарга М.Чинболд анхаарал хандуулан “Хотын соёл” төслийг санаачлан энэ 04 дүгээр сарын 01-нээс  хэрэгжүүлж эхлээд байна.

 

Дүүргийн, цаашлаад Улаанбаатар хотын иргэдийг, тэр дундаа хүүхэд залуусыг их хотын соёлт иргэн болгон төлөвшүүлэх, хэвшүүлэхэд зохих үр дүнтэй, өмнө нь тэр бүр хийгдэж байгаагүй далайцтай хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд:

  • “Хотын соёл- Танаас эхэлнэ” Илтгэл, хэлэлцүүлэг
  • “Хотын соёл- Надаас эхэлнэ” эссэ бичлэгийн уралдаан
  • “Хотын соёл-Биднээс эхэлнэ” санаачлагын туг аялуулах зэрэг ажлууд хийгдэнэ.

Төслийг ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба зохион байгуулан хэрэгжүүлж байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд