Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачилж буй "Сонгинохайрхан дүүрэгт эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төсөл"-ийн техник ажлын хэсгийн хурал өчигдөр буюу 4 сарын 30-нд боллоо. Энэхүү хөтөлбөрийг нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрхан дүүрэгт амжилттай хэрэгжүүлснээр анхан болон хоёрдугаар шатны эмнэлгийн байгууллагын загвар дүүрэг болох ажээ. Тус хурлаар гурван жилийн стратеги төлөвлөгөө болон 2014 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний боловсруулалтыг хэлэлцлээ.

 

Хуралд Эрүүл мэндийн яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Өрхийг эрүүл мэндийн төв, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн олон улсын байгууллага, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 20 гаруй хүнтэй оролцлоо.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд