Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5,10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн "Бямба" гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан билээ. Энэ сарын 10-ны өдөр энэхүү мод тарих үндэсний өдөр тохиолоо. Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас энэ өдрийг “Ногоон дүүрэг” аяны хүрээнд зохион байгуулж өнгөрөөлөө.

 Тус аяны хүрээнд  ЗДТГ-ын Дэд бүтэц тохижилтын хэлтсээс “Чинагийн  Галсан”  сан, Герман  улсын мэргэжилтнүүдтэй  хамтран  5 дугаар  сарын  02-05-ны  өдрүүдэд  25 дугаар  хорооны     засмал    замын   дагуу  байршсан  айл өрхүүдийн    хашаанд    2500 ширхэг  мод  бут  сөөгийг  тарилаа.  Мөн 28 дугаар  хороо, 7  дугаар  хороодын  Засаг дарга  нар  болон  байгууллагуудтай  хамтран  айл  өрхүүддээ   тус  бүр  2500  ширхэг  мод бут сөөгийг  тариулаа. 

 

 Энэ удаагийн мод тарих өдрийн хүрээнд дүүргийн хэмжээнд нийт 17908   ширхэг  мод  бут  сөөг  тарьсан юм.   

Үүнээс:

  • 690  айлын  хашаанд  5579  ширхэг  мод 6000  бут  сөөг 
  • Сууц  өмчлөгчдийн холбоодын  эзэмшилд   1000 ширхэг мод
  • Сургууль  цэцэрлэгийн  орчимд  1200  ширхэг  мод
  • Эмнэлэгийн  байгууллагуудын  орчимд  2500 ширхэг мод  800 ширхэг  сөөг
  • ААНБ –ын  орчинд  1250  ширхэг   мод 1000  ширхэг  сөөг 
  • Нийтийн  эзэмшилд  500  ширхэг  мод  тус тус тарьсан дүнтэй байна.

Тус үйл ажиллагаанд  дүүргийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн  хөгжлийн  хэлтэс,  Аж  ахуйн  тасаг, Өмч, газрын  харилцааны  алба,  Хөдөлмөрийн  хэлтсийн  албан  хаагчид бусдаа манлайлан идэвхтэй оролцлоо. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд