Татвар  төлөгчдөд үйлчлэх тасгаас шинэ  цахим тайлангийн системд шилжсэнтэй холбогдуулан Татвар төлөгчдийн   өдрүүдийн    ээлжит    сургалтаа   05-р   сарын   02-ны   өдөр   Төрийн    болон    төсөвт байгууллагуудын   нягтлан  бодогч нарт зориулан явууллаа. Сургалт Цалин хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах  орлогын  албан  татварын  тухай  хууль,  Цахим  тайлангийн систем, суутган 2,0 програмаар ТТ-11/1,2 /,  ТТ-12/1,2/-г  шивэх  сэдвийн  хүрээнд  явагдлаа.  Мөн   татварын   хэлтсээс  гаргасан Суутган тайлан шивэх, суутган 2,0 татах, Тайлан  засварлах хүсэлт  илгээх,  хуулийн  хугацаа  сунгах видео  хичээлүүдийн  талаар  мэдээлэл  хүргэж,  гарын  авлага  тараан,   татвар   төлөгчдийн  асуусан асуултад хариулт өглөө. Сургалтад нийт 68 төсөвт байгууллагуудын нягтлан бодогч хамрагджээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд