Сонгинохайрхан дүүргийн 16-р хорооны Пирамид төвийн баруун талд дүүргийн иргэдийг хямд үнэтэй, шинэ ургацын ногоогоор хангах, газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих зорилгоор эх орны хөрсөнд ургасан дотоодын төмс, хүнсний ногоог худалдан борлуулах үзэсгэлэн худалдаа- “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг зохион байгуулж байна.

 

 

Ард иргэд та бүхэн дараах цэгүүдээс худалдан авалт хийх боломжтой .Үүнд:

  1. 21 дүгээр хороололын “Миний зах”ын дэргэд
  2. 4 дүгээр хорооны Арвайн үндэс ХХК-ий эсрэг талд
  3. 7 дугаар хорооны Баянхошууны тойргийн баруун талд
  4. 1 дүгээр хорооны Нарангийн голын эцсийн буудалд байрлах төмс, хүнсний ногооны контейнерүүдээс шинэ ургацын ногоог хямд үнээр худалдан авах боломжтой. 

 

Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 96,4 дэх хэсгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд уг үзэсгэлэн худалдааг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байна. Ингэснээр эх орны хөрсөнд ургасан эрүүл ахуйн шаардлага хангасан хямд үнэтэй төмс, хүнсний ногоог тариаланчдын гар дээрээс үнийн нэмэгдэлгүй худалдан авах боломжтой боллоо.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд