УБ хотын Захирагчийн Баянхошуу дахь ажлын алба, НИТХ-ийн Тэргүүлэгч Ш.Одгэрэлийн санаачилгаар Баянхошууны хүүхэд багачуудын тоглох, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн бүтээлч ажлыг өрнүүлж байна.

 

“Баянхошуу Тэмүүлэл” ТББ  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтсийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн 10-р хорооны Зүүнбаян-Уулын 16, 17-р гудамжны уулзварт хүүхдийн тоглоомын талбай байгуулах ажлыг хийж гүйцэтгэжээ. Тоглоомын талбай байгуулсан газар нь өмнө нь үерийн ус урсдаг ашиглалтгүй талбай байсан байна. Шинээр байгуулсан тоглоомын талбай нь  үерийн ус зайлуулах шуудуутай сагсан бөмбөгийн талбай, сүүдрэвч, сандал, элсэн талбай, турник, савлуур, 40м урт явган хүний зам, гэрэлтүүлэг, хогийн сав зэргээс бүрджээ. Төслийг гүйцэтгэсэн “Баянхошуу Тэмүүлэл” ТББ нь 2013 онд байгуулагдсан бөгөөд Баянхошууны хүүхэд багачуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилготой юм байна гэж Баянхошуу дахь Ажлын албанаас мэдээллээ

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд