Хугацаа, хүрэх газар

2014 оны 09 дүгээр сарын 19-нөөс 21-ны өдрүүдэд Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Их газрын чулуу

Хамрах хүрээ.

Засаг даргын Тамгын газрын хэлтэс албадын төрийн албан хаагчид, хороодын албан хаагч, ажилтнууд

 

Аялах журам.

Дүүргийн гадаа талбайд 2014 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн 17.00 цагт бэлэн  цуглах ба аялалын үүргэвч, хэлтэс, тасаг, хорооныхоо онцлогийг харуулсан хаяг, туг, эмблембтэй байна.

Аялалд бэлтгэх зүйлс:

  1. Байгууллагын хаяг
  2. Майхан
  3. Мешок буюу пүгэ
  4. Эмийн сан
  5. Ариун цэврийн хэрэгсэл
  6. Бэлтгэлийн хувцас
  7. Дулаан хувцас
  8. Лаа, шүдэнз
  9. Гар чийдэн
  10. Хогийн уут зэргийг бэлтгэж авч явна.

Жич: Байгууллага бүр өөрийн онцлогийг харуулсан отогийг барьж байгуулах тул 09 дүгээр сарын 19-ны өдрийн 10.00 цагт отогоо байгуулах 3 эрэгтэй, 2 эмэгтэйг Тамгын газрын Захиргаа хуулийн хэлтсийн даргын өрөөнд бэлэн байлгах бөгөөд багууд майхан, мешок болон өөрийн отгоо байгуулахад шаардлагатай эд зүйлсийг бэлтгэн тусгай бэлдсэн машинд ачуулсан байна.

Уралдаан тэмцээн:

            Хөгжилтэй буухиа, явган аялал, “Шилдэг зохион байгуулалттай отог” гэсэн 3 төрлөөр явуулж дүгнэнэ. Тамгын газрын хэлтсүүд дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд ордог бүрэлдэхүүнээр /хэлтсүүд нийлж баг бүрдүүлнэ./ оролцох ба хороод бүсийн зохион байгуулалтад орж тэмцээнүүдэд оролцоно.

            Баг тус бүр 3 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчинтай байна.

            Хөгжилтэй буухиа тэмцээнийг хугацаагаар, аялалыг явган аялалын дүрмийн дагуу шүүж дүгнэнэ.

            “Шилдэг зохион байгуулалттай отог” –ийг шүүгчийн бүрэлдэхүүн явж шалгаж дүгнэнэ.

            Шагнал урамшил:

            Нэг. Буухиа тэмцээн

  1. 1 дүгээр байр – 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, алтан медаль
  2. 2 дугаар байр – 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, мөнгөн медаль
  3. 3 дугаар байр – 1 – Өргөмжлөл, Мөнгөн шагнал,

            Хоёр.Аялал

  1. 1 дүгээр байр – 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, алтан медаль
  2. 2 дугаар байр – 1 – Өргөмжлөл, мөнгөн шагнал, мөнгөн медаль
  3. 3 дугаар байр – 1 – Өргөмжлөл, Мөнгөн шагнал,

Гурав. Шилдэг зохион байгуулалттай отог

  1. Шилдэг нэг отогийг шалгаруулж Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд