Монгол улс 3 саядахь иргэнээ хүлээн авсан баярт мөч дөнгөж саяхан тохиосон билээ. 3 саядахь иргэний чацуутан болж 180 хүүхэд төрсний 18 нь Сонгинохайрхан дүүргийн иргэн юм байна. Одоогийн байдлаар 18 хүүхдийн 8 нь төрсний гэрчилгээгээ аваад байна.

 

Мөн өдөр 3 сая дахь иргэний чацуутан болж СХД-н 22 хорооны иргэн  Содномжамцын Цогнэмэхийнд 2 ихэр хүү  мэндэлжээ. Ховорхон тохиох баярт үйл явдал болсон 2 ихэр хүүг өнөөдөр тэдний аав С.Цогнэмэх Сонгинохайрхан дүүргийн бүртгэлийн хэлтэст ирж төрснийг нь бүртгүүллээ. 2015.01.24ний 08:56, 08:59-д тус тус мэндэлсэн Ц.Төгсбаясгалан, Ц.Төгсбуян хүүгийн төрсний гэрчилгээг тус дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа, Бүртгэлийн хэлтсийн дарга, Ө.Өнөрлхам, ИБТ-н дарга Ч.Бадамгарав, Улсын бүртгэгч Ө.Манжил нар  гардуулж өглөө.

Цогнэмэхийнх өмнө нь хүү охин 2-той байсан бол одоо ам бүл 6-уул болжээ. Эх нь бага зэрэг хүндрэлтэй төрсөн ч одоо эх болон хүүхдүүдийн биеийн байдал сайн, эмнэлгээс 2015.01.29нд гарсан байна. Дашрамд сонирхуулахад 2 хүүгийн нэрийг ах эгч нь өгчээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд