Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсч байгуулагдсаны 94 жилийн ой “Монгол цэргийн өдөр” энэ сарын 18-нд тохионо. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас энэхүү ойг тохиолдуулан Батлан хамгаалах үйл ажиллагааг сурталчилах, залуус, иргэдэд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх зорилго бүхий  “Эр цэрэг-эгэл амьдрал” уулзалт, урлаг соёлын арга хэмжээг зохион байгууллаа.

 

Уулзалтад зэвсэгт хүчинтэй хувь заяагаа холбосон таван үеийн төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд энд 1939, 1945 оны байлдаануудад оролцож явсан ахмад дайчин С.Борхүү, ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар олон жил ажилласан бэлтгэл хурандаа Р.Нэргүй нар хүндтэй байр эзэлж байлаа. Тус арга хэмжээнд дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг Хилийн цэргийн болон Зэвсэгт хүчний ангиудын албан хаагчид, нийт 32 хорооны залуус, иргэд хүрэлцэн ирж ахмад дайчдын дурсамж яриа, эх орноо батлан хамгаалах үйлсэд зүтгэж яваа эрхэм хурандаа нарын ажил үйлсийн талаар сонсож, урлагийн тоглолт үзэж сонирхсон юм.

Дүүргийн Засаг дарга М.Чинболд уулзалтад хүрэлцэн ирж баяр хүргэн үг хэлсэн. Мөн тэрээр Зэвсэгт хүчин, Батлан хамгаалах салбарт амжилттай ажиллаж байгаа албан хаагчдад дүүргийн Засаг даргын “Хүндэт өргөмжлөл”, дурсгалын зүйлсийг гардуулан өглөө.

Энэ үеэр саяхан болж өнгөрсөн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон зохиогддог цэрэг спортын “Дөл” тоглолтын тэргүүн байрын эздэд шагналыг нь гадуулан өгсөн юм. Нийт 15 сургуулийн 150 гаруй сурагчдын дундаас шалгаран тэргүүн байр эзэлсэн 67-р сургуулийн “Супер дачид” багт өргөмжлөл, цом, мөнгөн шагнал, дэд, гутгаар байр эзэлсэн 105, 102-р сургуулийн багуудад өргөмжлөл, мөнгөн шагнал гардууллаа. 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд