Өнөөдөр буюу 6-р сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга М.Чинболд  Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизүтэй  Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн их засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 

Энэхүү төсөл нь Япон улсын Засгийн газраас Монгол улсын боловсрол болон нийгмийн салбарт тулгамдаж буй олон асуудлыг бодит хэрэгцээнд нь тулгуурлан түргэн шуурхай шийдвэрлэх зорилготой “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа 8 төслийн нэг юм. Тус хөтөлбөрөөс өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 74, 65 дугаар сургуулиудын их засварын ажилд мөн төсөл хэрэгжүүлж 273 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд энэ удаагийн төсөл нь 130,5 сая төгрөгийн төсөвтэй юм.

Япон улсын Засгийн газар 1989 оноос эхлэн “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”- ийг хэрэгжүүлж ирсэн. Хөгжиж буй орнуудын орон нутгийн засаг захиргааны байгууллага, боловсрол болон эрүүл мэндийн байгууллагуудаар дамжуулан, энгийн ард иргэдэд шууд үр ашгаа өгөх, тэдний хэрэгцээнд нь тулгуурласан төслүүдийг санхүүжүүлж ирсэн юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд