2015 оны 6 дугаар сар 12-нд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвөөс санаачлан , ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр, Дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран дүүргийнхээ 32 хорооны Өрхийн эрүүл мэндийн төв дээр 30-60 насны зорилтот бүлгийн 120000 хүн амд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг эрт илрүүлэх, үзлэг шинжилгээнд хамруулах ажлын нээлтийн арга хэмжээ боллоо.
 
2013 оны халдварт бус өвчний тархалтын судалгаагаар СХД-ийн 15-64 насны 10  хүн тутмын нэгньхалдвартбусөвчнийархаг, таванхүнтутмынгуравньхалдвартбусөвчнийэрсдэлтэйбайдаггэсэнсудалгааггаргажээ.Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчний эзлэх хувь жил ирэх тутам нэмэгдэж нас баралтын гол шалтгаан болж байна. СХД-ын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаанд цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хорт хавдар, осол гэмтэл, хоол боловсруулах болон амьсгалын тогтолцооны өвчин зонхилж байгаа бөгөөд нийт нас баралтын 78 хувь нь цусны эргэлтийн тогтолцооны өвчин, хорт хавдар, осол гэмтлээс шалтгаалж байна.2013 оны Эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр 6 хүний нэг нь архи, тамхи хэрэглэдэг, ажлын байрандаа тамхины утаанд өртдөг,3хүнтутмын 1 ньхөдөлгөөнийхомсдолтой, хүнамын 54.4 хувьньилүүдэлжинтэй, 5 хүний нэг нь хөдөлгөөний хомсдолтой, цусны даралт ихсэлттэй байна. Дүүргийн Сэхээн амьдруулах яаралтай тусламжаар ирж байгаа өвчтнүүдийн 80% нь цус харвалт, зүрх судасны өвчний хүндрэлтэй,хэвтүүлэн эмчлүүлж байгаа 3 хүн тутмын 2 нь халдварт бус өвчний хүндрэлээс үүдэлтэй өвчин эмгэгтэй байна. Өнөөдрийн байдлаар цусны даралт өвчин, чихрийн шижин өвчний эрт илрүүлгийн түвшин 31,7 %-тай байгаа нь хангалтгүй юм.
Иймд халдварт бус өвчнийг эрт илрүүлэх, түүний хүндрэлээс сэргийлэх, иргэдийг эрүүл зан үйл, эрүүл мэндийн боловсролтой болгох нь дүүргийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болоод байна. Мөн иргэдийнхээ эрүүл мэндийг сайжруулах, өвчлөл нас баралтыг бууруулах зорилгоор энэ ажлыг эхлүүлж байгаа бөгөөд 2015 оны 6 дугаар сар 12-ноос 11 сарын 12 хүртэл, 5 сарын хугацаанд зохион байгуулах юм. Энэ хүрээнд иргэдэд эрүүл зан үйл төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох сургалтуудыг хамт зохион байгуулна.
Нээлтийн арга хэмжээнд НЭМГ, СХДЗДТГ, СХДЭМТ, ӨЭТМ-үүд, хороодын засаг дарга нар болон ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөллийн газар, СХД-ийн 32 хорооны иргэд нийт 300 гаруй хүн оролцлоо. Нээлтийн үеэр оролцогсдод халдварт бус өвчнөөс сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа явуулж, зөвлөгөө өгөн, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх талаар үзүүлбэр үзүүллээ.
Үзлэг шинжилгээг бүх хороодын Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр хуваарийн дагуу хийх бөгөөд энэ өдөр СХД-ийн 15-р хорооны Мичид Асрал ӨЭМТ дээр эхлэж байгаа юм.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд