Сонгинохайрхан дүүргийн “Иргэдийн баяр” энэ зургадугаар сарын 20-ны өдөр Хүй долоон худаг дахь наадмын талбайд болох билээ. Энэ үеэр тус баярт зориулсан бэсрэг наадам болохоос гадна төрөл бүрийн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой юм байна.

Тухайлбал  дүүргийн Татварын хэлтсээс Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөрийг  энэ өдөр наадмын талбай дээр торгуульгүйгээр  хураах үйлчилгээ үзүүлэх юм. Авто тээврийн татвар хураах ажил  зургадугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болж тухайн хугацаанаас хойш 20000 төгрөгийн торгуультайгаар татвар хураалт явагдаж байгаа.  Энэ сарын 20-ны өдрөөс хойш татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас шийдвэрлэсэн байна. 

Ямар нэгэн шалтгаанаар Авто тээврийн хэрэгслийн татвараа төлж амжаагүй иргэд ирэх Бямба гаригт Хүй долоон худаг дахь наадмын талбайд хүрэлцэн ирж торгуульгүйгээр татвараа төлөх боломжтой болж байна.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд