Энэхүү өдөрлөг нь хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчлах, дүүргийн ажилгүй, ажил идэвхитэй хайж байгаа иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээллээр хангах, дүүргийн хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг сурталчлах, ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудад хүний нөөцөө бүрдүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн юм.

 

Өдөрлөгийн үйл ажиллагааг нээж  Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга С.Мөнхчулуун, Хөдөлмөрийн хэлтсийн дарга Ц.Сарантуяа нар үг хэлж, арга хэмжээнд амжилт хүслээ. Өдөрлөгт Сонгинохайрхан дүүргийн ИТХурлын төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагууд урилгаар оролцсон байна.

Энэ үеэр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг ажлын байранд амжилттай сайн нэвтрүүлж буй аж ахуйн нэгж байгууллагууд болох “Сүү” ХК, “Хаан Хүнс” ХХК, “Тэсо” ХХК-ны удирдлагуудад баяр хүргэж, дүүргийн Засаг даргын хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж, урамшуулсан. Мөн санхүүгийн дэмжлэгийн арга хэмжээнд хамрагдаж, төслөө амжилттай хэрэгжүүлж буй иргэн С.Ургац, Ё.Цэрэндолгор, Н.Базаррагчаа, Ц.Нямхорол, Д.Нямдорж нарт  Хөдөлмөрийн хэлтсээс баяр хүргэж, өргөмжлөл гардуулав.

Аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл болон төсөл хэрэгжүүлэгч иргэд Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллаж, хүний нөөцөө бүрдүүлж, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй болон бусад холбогдох дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулахад нягт хамтарч ажилладаг тухай сэтгэгдлээ хэлж, талархал илэрхийллээ. 

Өдөрлөгийн үйл ажиллагааг  удирдамж, хөтөлбөрийн  дагуу хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтүүд зохион байгуулан ажиллаж, иргэдэд дараах үйлчилгээг үзүүллээ.

  • Ажилд зуучлах үйлчилгээ
  • Мэргэжлийн ур чадвар олгох түр сургалтанд бүртгэх
  • Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө мэдээллээр хангах
  • Хөдөлмөрийн харилцаа, ХАБЭА-н чиглэлээр мэдээлэл зөвлөгөө өгөх
  • Хөдөлмөрийн хэлтсээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр явуулж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх
  • Жижиг дунд, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж ажиллаа.

Тус өдөрлөгт 10 гаруй аж ахуйн нэгж байгууллага оролцож, хүний нөөцийн бүрдүүлэлт хийж хамтран ажилласан.

Нийт 250 гаруй иргэнд хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчлан мэдээлэл түгээж, ХХ3-2 маягтаар 96 иргэнийг бүртгэж, 63 иргэнд зуучлалын мэдэгдэл өгч, ажилд зуучилж, 54 иргэнийг мэргэжлийн ур чадвар олгох түр сургалтанд бүртгэсэн байна.

Төсөл хөтөлбөрт хамрагдаж санхүүгийн дэмжлэг авсан 15 жижиг үйлдвэрлэл эрхлэгчид үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа явуулж, 500.000 гаруй төгрөгийн борлуулалт хийсэн байна.

Өдөрлөгийн арга хэмжээнд Морин хуур-2014 наадмын шилдэг, Дуурийн дуулаачдын уралдааны Гран при шагналт Ж.Хишигбат хүрэлцэн ирж өдөрлөгт оролцогчдод ая дуугаа өргөлөө.

Тус өдөрлөг нь иргэд олон нийтэд хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагааг сурталчилж, иргэдийг ажил хөдөлмөр эрхлэх, ур чадвараа хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хууль тогтоомжийн талаар мэдлэг мэдээлэлтэй болоход чиглэгдсэн үр дүнтэй боллоо.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд