Дүүргийн Засаг даргын захирамжаар томилогдсон Нийтлэг үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн болон 32 хорооны нийт 38 тохижилт, хог хаягдлын  олон нийтийн байцаагчийн чадавхийг сайжруулах сургалт дүүргийн “Иргэний танхим”-д боллоо. Хоёр өдөр үргэлжилсн тус сургалтыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Ирээдүйн хөгжлийн хүрээлэн Төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан юм.

 Сургалтаар Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, Сонгинохайрхан дүүргийн хог хаягдлын талаарх мэдээлэл, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2011 оны 61 дүгээр тогтоол, Хог хаягдлын тухай болон Эрүүл ахуйн тухай хуулиуд, олон нийттэй харилцах арга зүй зэрэг сэдвүүдээр мэргэжлийн багш нар хичээл зааж сургалтад хамрагдсан байцаагч нарт сертификат гардууллаа.  

 

 

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд