Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг дүүргийн Засаг даргын 2016 оны А/227 дугаартай захирамжаар томилогдон ажиллаж байна. Дүүргийн ЗДТГ хүүхдийн баярын арга хэмжээг 2016 оны 06 сарын 01-ний өдөр Монгол наадам цогцолбортой хамтран зохион байгуулах юм.
“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу 06 сарын 01-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулах гэж байна. Тус үйл ажиллагаа нь энэ жил анх удаа болох бөгөөд цаашид жил бүр уламжлал болгон зохион байгуулах юм. Хүүхэд багачууд баярын өдрөө 11 цагаас 19 цаг хүртэл эрүүл агаарт, зориулалтын талбайд тэмдэглэн уралдаан тэмцээнд оролцож, “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэж нэг өдрийг хөгжилтэй өнгөрөөх боломжтой.

Энэ үеэр өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? гэсэн арга хэмжээнүүд болох юм. Мөн тус газарт дараах үйлчилгээг үзүүлнэ. Үүнд:
  • Урлан бүтээх төвийн гар бүтээлийн үзэсгэлэн худалдаа, газар нь дээр бүтээл хамтран хийх сургалт
  • СХД-ийн гар урлал, бүтээлийн үзэсгэлэн
  • Унадаг дугуйн түрээсийн цэг
  • “Hobby center”-ийн нэрэмжит алсын удирдлагатай машины уралдаан мөн үзэсгэлэн худалдаа
  • Амьтны дэлгүүр, нохойн үзэсгэлэн
  • Гудамжны сагсан бөмбөгийн талбай
  • Олон үндэстний хоол, амттангийн үйлчилгээ
  • Хөдөлгөөнт тоглоомын үйлчилгээ, эко автобус аялалын үйлчилгээ
  • Бүх төрлийн хүнс амттан худалдаа
  • Хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа
  • Хүүхдийн хувцас, жижиг барааны худалдаа
  • Хүүхдийн үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа
  • Үлгэрийн баатруудтай гэрэл зураг авахуулах, угаалгах  
  • Боди Арт зураг зурах зэрэг үйлчилгээг үзүүлэх юм.

 

 

 

 

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд