Улаанбаатарчууд бид жилдээ нэг удаа наадмаар л Хүй долоон худгийг зорьж нааддаг цаг нэгэнт улиран оджээ. Ноднин жил наадмаас гадна Нийслэлийн даншиг хэмээн их хотын иргэд маань хүй мандлын дэнж дээрээ хотлоороо цуглан наадсан бол энэ жил алдрай хөөрхөн хүүхэд багчуудаа Монгол наадмын тэгш сайхан талбайдаа тэнүүн сайхан баярлууллаа. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол наадам цогцолборын хамт олонтой хамтран зөвхөн дүүргийнхээ гэлтгүй их хотынхоо хүүхэд багчуудад үндэснийхээ зан заншил, ёс жаяг, наадам наадгайг сурталчлах зорилгоор “Монгол хүү” арга хэмжээг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгууллаа.

Энд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад уйдахын чөлөө байсангүй. Өдрийн турш өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? зэрэг олон уралдаан тэмцээн болж, тэр бүр нь оролцогч олонтой, өрсөлдөөн өрнүүн байсан юм.

Баярын арга хэмжээ 12 цагт эхэлсэн бөгөөд дүүргийн Засаг дарга М.Чинболд нээж, хүүхэд багачууддаа баярын мэнд хүргэсэн бөгөөд “Монгол наадам” ОНӨТҮГ-ын дарга П.Цогтбаатар,  Засаг даргын орлогч Ш.Хажидмаа, ЗДТГ-ын дарга Ш.Бат-Өлзий нарын удирдлагууд нээлтийн ажиллагаанд оролцлоо.Мөн нээлтийн үеэр Сонгинохайрхан  дүүргийн сургууль, цэцэрлэгийн болон Авъяас хүүхдийн ордны 350 гаруй авъяаслаг хүүхдүүд оролцсон урлагийн тоглолт тоглогдсон юм.

Эцэг эхчүүд энэхүү арга хэмжээг тун талархалтай хүлээн авч сэтгэл өндөр байлаа. Паркад дугаарлаж, Цэцэрлэгт хүрээлэнд чихцэлдэн байхаар Монгол наадмын талбай дээрээ хүүхдүүдээ тэмцээн уралдаанд оролцуулж, тэнүүн сайхан наадах нь үнэхээр сайхан байна гэлцэж байсан юм.

Мөн энэ үеэр Урлан бүтээх төвийн гар бүтээлийн үзэсгэлэн худалдаа, газар нь дээр бүтээл хамтран хийх сургалт, СХД-ийн гар урлал, бүтээлийн үзэсгэлэн, унадаг дугуйн түрээсийн цэг, “Hobby center”-ийн нэрэмжит алсын удирдлагатай машины уралдаан мөн үзэсгэлэн худалдаа, амьтны дэлгүүр, нохойн үзэсгэлэн, Олон үндэстний хоол, амттаны үйлчилгээ, хөдөлгөөнт тоглоомын болон эко автобус аялалын үйлчилгээ, бүх төрлийн хүнс амттан худалдаа, хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа, хүүхдийн хувцас, жижиг барааны худалдаа зэрэг бүхий л төрлийн үйлчилгээнүүд байсан бөгөөд цогц сайхан баяр боллоо.

Энэ жил анх удаа болсон энэхүү арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Монгол наадам ОНӨТҮГ жил бүр уламжлал болгон зохион байгуулна.

"МОНГОЛ ХҮҮ ҮНДЭСНИЙ ХҮҮХДИЙН БАЯР"-ын арга хэмжээний бусад зургийг үзэх

https://www.facebook.com/media/set/?set=a.386805761489778.1073741834.107707049399652&type=1&l=81dcbe1991

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд