Улсын хэмжээнд тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг долдугаар сарын 18-наас 28-ны хооронд зохион байгуулахаар болсныг Эрүүл мэнд, спортын яамнаас мэдээллээ. Тарваган тахал өвчин нь нянгаар үүсдэг байгалийн голомтот, цочмог халдварт өвчин юм. Манай орны 17 аймаг, 137 суманд энэ өвчин гарах эрсдэлтэй. Дархлаажуулалтад тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай аж. Дархлаажуулалтыг 6 наснаас дээш насныханд тарих заалттай бөгөөд харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хандах юм байна.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд