Өдгөөгөөс 20 жилийн өмнө буюу 1996 оны наймдугаар сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаас тогтоол гарган жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг “Улс төрийн хэлмэгдэгсэдийн дурсгалын өдөр” болгон тэмдэглэдэг болсон юм. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, дүүргийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссоос жил бүрийн энэ өдрийг дүүргийнхээ харьяат хэлмэгдэгсэд, тэдний ар гэрийнхнийг хүлээн авч тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.

Өнөөдөр дүүргийн ИТХ, ЗДТГ-аас хамтран “Хэлмэгдэгсэдийн дурсгалын өдөр”-ийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Арга хэмжээнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцож дүүргийнхээ хэлмэгдэж явсан ахмадууд, хэлмэгдэгсэдийн ар гэрийнхэн болох 150 ахмадыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр 1 иргэнд өргөө цагаан гэр гардуулж, 4 иргэнд тус бүр 300 мянган төгрөгийн буцалтгүй тусламж олгон, 10 иргэний газрын асуудлыг шийдвэрлэж өгсөн юм. Дүүргийн ЦАУЗБСК-оос тухайн жилийнхээ төлөвлөгөө, төсвийн хүрээнд тодорхой тооны иргэдэд тусламж үзүүлдэг энэхүү ажил жил бүр үргэлжлэх юм.

Маргааш буюу есдүгээр сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт орших Хамбын овоо, Сонгинохайрхан уулын бэлд байх Хэлмэгдэгсэдийн дурсгалд зориулсан цогцолборуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ болно.

Халуун итгэл шимширсэн

Хатан зүрх шархирсан

Хар дарсан жилүүдийг

 

Хамаг Монголчууд бүү мартагтун

 

    

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд