Дүүргийн эдийн засаг нийгмийн өнөөгийн нөхцөл байдлийг төр засгийн болон олон улсын байгууллагын төлөөлд танилцуулан цаашдын хөгжлийн арга замыг тодорхойлох зорилготой “ӨНӨӨДРИЙН ШИЙДЭЛ - ИРЭЭДҮЙН ХӨГЖИЛ” форумыг 2016 оны 09 сарын 23-ны өдөр төрийн ордны Их танхимд  дүүргийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгууллаа.

Форумын үйл ажиллагаанд тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, холбогдох яамдын төлөөлөл, Монгол улсад суугаа зарим улсын элчин сайдын яамд, нийслэлийн ИТХ-ын дарга, төлөөлөгчид, нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтан болон Азийн хөгжлийн банк, Шевейцарын хөгжлийн агентлаг, Унгарын худалдааны танхим, Туркийн олон улсын хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг зэрэг олон улсын байгууллагууд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, дүүргийн 500 гаруй иргэд оролцов.

Форумын үеэр “Төсвийн эрх зүйн зохицуулалт ба орон нутгийн хөгжлийн бодлого”, “Бизнесийн орчин, бизнес эрхлэгчдийн орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмэр, төрийн дэмжлэг”, “Гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлсэн төсөл арга хэмжээний талаар”  сэдвээр илтгэл сонсон хэлэлцүүлэг зохион байгуулж цаашид хамтран ажиллах тухай санал солилцов.

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд