Жил бүр уламжлал болгон зохион явагддаг Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулиудын дүүргийн аварга шалгаруулах  “Спорт явган аялал-2016” тэмцээн нь 2016 оны 09 дүгээр сарын 24-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Баруун салаа Бумбатын рашааны чиглэлд  амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Улсын их хурлын гишүүн Х.Нямбаатар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Баяраа нар хүрэлцэн ирж баг тамирчидад амжилт хүслээ.

Боловсролын 25 байгууллагын 280 гаруй багш, ажилтан, албан хаагчид  өрсөлдсөнөөс:

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага

1-р байрт Ө. Туул эрхлэгчтэй 127-р цэцэрлэг

2-р байрт Б. Цэвэлмаа эрхлэгчтэй 91-р цэцэрлэг

3-р байрт Ж. Алтанцэцэг эрхлэгчтэй 226-р цэцэрлэг

Ерөнхий боловсролын сургууль

1-р байрт Ц. Даваадоо захиралтай 42-р сургууль

2-р байрт  Х. Мөнхцоож захирлтай 123-р сургууль

      3-р байрт  Ч. Алтансүх захиралтай 67-р сургуулиуд тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулав.

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд