Олон Улсын Ахмадын өдрийг угтан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Засаг даргын Тамгын газраас өндөр насны тэтгэвэрт гарсан 95 ахмад настныг хүлээн авч уулзлаа. Уулзалтанд ИТХ-ын дарга, Засаг дарга, Дүүргийн удирдлагууд хүндэтгэл үзүүлэн оролцсон. Дүүргийн хүндэт медалиар 2 хүн, хүндэт өргөмжлөлөөр 6 хүн шагнуулж, ахмадуудад гарын бэлэг гардуулж өгсөн.

Олон улсын Ахмадын өдрийг угтсан үйл ажиллагааны хүрээнд Соёмбо кино театрын урд талбайд дүүргийн ахмадуудын гар урлалын үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Үзэсгэлэн худалдаанд Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд болон 80  ахмад настны 300 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан.

Үзэсгэлэн худалдаанд 21-р хорооны ахмад настан н.Нинчин 1-р байр, 15-р хорооны иргэн н.Дугуйцагаан 2-р байр, 8-р хорооны иргэн Д.Чанцал 3-р байр, 32-р хорооны иргэн Д.Борбаатар тусгай байр эзэлсэн байна.  

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд