БАТЛАВ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН

засаг даргын Хот байгуулалт,

тохижилтын асуудал

хариуцсан орлогч дарга

О.Ганбаатар

2016 оны 10 дугаар сар 03

 

Дүүргийн хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх ажлын ерөнхий төлөвлөгөө

 

 №

 Хийгдэх ажил

Хугацаа

Хариуцах албан тушаалтан

1

Хариуцсан нутаг дэвсгэртээ хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллах

10-р сарын 3

Хороодын Засаг дарга нар

2

Нийтийн эзэмшлийн зам талбай, хорооллын граж, контейнерийн ар, гудамж хооронд хуримтлагдсан хог хаягдал, модны навч, шороо, чулуу барилгын хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

10-р сарын 3-13нд

Хороодын Засаг дарга нар

3

Гэрлийн шон болон бусад нийтийн эзэмшлийн эд хөрөнгө дээр наасан зарлал, наалтыг хуулуулах

10-р сарын 3-13нд

Хороодын Засаг дарга нар

4

Нийтийн эзмшлийн хогийн сав, хайс, хашлага, хөшөө, баримлыг угаалгах, эвдэрсэн хогийн сав, хайсыг засварлах, солих арга хэмжээ авах

10-р сарын 3-13нд

Хороодын Засаг дарга нар

 

5

 

Хороодын хог хаягдлыг хуваарь, захиалгын дагуу тээвэрлэх, нэмэгдэл машин техник, бригад гаргаж хороодын үүсмэл цэгийн хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулах

10-р сарын 3-13нд

“ТҮТөв” ОНӨААТҮГ захирал Л.Батбаяр, “ТЦҮ”ОНӨААТҮГ захирал Б.Сэргэлэнбаатар

6

Байгууллага аж ахуйн нэгжүүдийн гадна орчин угаалга, цэвэрлэгээг хийлгэх

10-р сарын 3-13нд

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хороодын засаг дарга нар

7

Зуслан, ногоон бүс, голын ай сав газруудад үүссэн хог хаягдлыг цэвэрлэх

10-р сарын 3-13нд

Хороодын засаг дарга нар

8

Хийгдэж байгаа ажлын явцын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр иргэд, айл өрх, аж ахуйн нэгжид сурталчилах

10-р сарын 3-13нд

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс

9

Хийсэн ажлын явцын болон, гүйцэтгэлийн мэдээг тогтсон цаг хугацаанд гаргаж өгөх

10-р сарын 3,5,7,10,12нд

Хороодын засаг дарга нар

10

Төлөвлөгөөт ажилд оролцоогүй буюу хангалтгүй ажилласан байгууллага, аж ахуйн нэгжид шалгалт хийж холбогдох арга хэмжээ авах

 

Дэд бүтэц тохижилтын хэлтэс, Худалдаа үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, хороодын засаг дарга нар

Ажлын үндсэн чиглэл:

  1. Дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, орон сууцны хорооллын хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлтийн ажлыг эрчимжүүлэх.
  2. НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2009 оны 63 дугаар тогтоол, 2012 оны 61 дүгээр тогтоолоор батлагдсан “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын заалтуудыг хангуулж ажиллах.
  3. Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, гэрлийн болон цахилгааны шон дээр наасан зарлал, наалтыг хуулах, орон сууц, гэр хорооллын дунд, гуу жалганд үүсэж хуримтлагдсан хог хаягдалыг цэвэрлэж ачуулах
  4. Айл өрх болон байгууллага аж ахуйн нэгжийн хог хаягдлыг уртасгасан цагаар ачиж цуглуулах.
  5. Орон сууцны орц, лифтэнд чийгтэй цэвэрлэгээ, байрны эргэн тойрны хог хаягдлын түүвэр цэвэрлэгээ хийж, орцны гэрэлтүүлгийг бүрэн асаах.
  6. Худалдаа үйлчилгээний төвүүдийн түрээслэгч болон худалдааны төвийн ажилтнуудыг цэвэрлэгээнд хамруулах.
  7. Цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд хариуцлага тооцох /Шаардлагатай тохиолдолд зарим байгууллагын тусгай зөвшөөрлийг эргэж харах/.
  8. Автозамыг цэвэрлэх, автобусны буудал, ТҮЦ-ний орчмыг цэвэрлэх
  9. Ажлын өмнөх болон дараах харьцуулсан фото зургаар баримтжуулан мэдээ, тайланг тогтсон хугацаанд ирүүлнэ.

Гүйцэтгэлд хяналт тавих:

          Хяналт тавих ажлын хэсэг нь цэвэрлэгээний ажлын явц байдалтай газар дээр нь танилцаж, хог хаягдал шатаахгүй байх, цэвэрлэгээ үйлчилгээ, тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулж буйд хяналт тавих, цэвэрлэгээнд оролцоогүй байгууллага, аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг түр хугацаагаар түдгэлзүүлэх, мэдэгдэх хуудас олгох, “Хог хаягдлын тухай” хуульд заасны дагуу торгууль тавих, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх арга хэмжээнүүдийг авч ажиллана.

 

Батлагдсан загварын дагуу мэдээ, тайланг мэдээ өгөх өдрийн 16 цагаас өмнө дүүргийн Дэд бүтэц, тохижилтын хэлтэст мэргэжилтэн: Б.Норовсүрэн /утас: 70173213, 89500250 , цахим  шуудан: Энэ и-мэйл хаягийг спамботоос хамгаалсан. Та үзэхийн тулд JavaScript идэвхжүүлэх хэрэгтэй. / -д тогтсон хугацаанд ирүүлнэ. 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд