2017 онд Сонгинохайрхан дүүрэгт улс, нийслэлийн төсвийн эх үүсвэрээр шинээр ерөнхий боловсролын сургууль-2, цэцэрлэг-2, конценссийн гэрээгээр 5 цэцэрлэг, 8 сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 4 сургуулийн барилгын ажлыг эхлүүлж, 2 сургуулийн өргөтгөл, 4 цэцэрлэгийн барилгыг ашиглалтанд оруулах юм.

 

     2017-2020 онд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, “Жаргалтай үрс” төсөл хэрэгжүүлэн хороо бүрийг цэцэрлэгтэй болгон сургуулийн өмнөх боловсролд хамрагдалтын түвшинг 80 хувьд хүргэнэ. Төрийн өмчийн ашиглагдаагүй барилгын судалгааг нарийвчлан гаргаж холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн засвар үйлчилгээ хийж цэцэрлэгийн зориулалтаар ашиглан сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүчин чадлыг нэмэгдүүлэх юм. Хүүхдэд ээлтэй эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, үндэсний ухамсар, эх оронч сэтгэлгээтэй, амьдрах ухаан, бие даах чадвартай иргэн төлөвшүүлэх, багшийн ажиллах орчныг сайжруулж, чадварлаг боловсон хүчнийг нэмэгдүүлэх чиглэлээр анхаарч ажиллахыг хэллээ.   

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд