Аврах тусгай анги нь Монгол Улсын хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол түүнээс үүдэлтэй гамшгийн үед шуурхай ажиллаж, эрэн хайх, аврах, нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлэх, аюулгүй газар зөөвөрлөх, эд хөрөнгийг нь авран хамгаалах үүрэгтэй Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллага юм.

      Гамшгаас хамгаалах үйл ажиллагааг үр дүнтэй болгоход ард иргэд, аж ахуйн нэгж болоод тухайн орон нутгийн төрийн захиргааны байгууллагуудын харилцан холбоо тун чухал. Иймд ангийн захирагч Д.Намсрайтай уулзаж, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, аливаа гамшгийн эрсдэлээс сэргийлж, хохирол багатай даван туулж, айх аюулгүй амьдрах талаар ярилцлаа. 

 

 

     Аврах тусгай анги нь БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл, Ардын цэргийн хэрэг эрхлэх яамны шийдвэрээр 1967 онд Төмөр замын барилга засвар, сэргээн босголтыг хариуцах үүрэгтэй Төмөр замын тусгай батальон нэртэйгээр анх байгуулагдаж, улмаар 1991 онд Зэвсэгт Хүчний 122 дугаар анги, 2005 оноос эхлэн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай анги хэмээгдэж чиг үүрэг, хүч хэрэгслийн хувьд өргөжин тэлсэн юм. Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Аврах тусгай ангийн захирагч Д. Намсрайн урилгаар тус ангид зочилж, 220 орчим албан хаагчтай ангийн өнөөгийн нөхцөл байдал болоод байгууллага орон нутгийн цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.  

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд