“Осол гэмтлээс сэргийлье” 2 сарын аяны хүрээнд Айл өрхийн цахилгаан утас, разетка хэрэглээний шаардлага хангасан эсэхэд судалгаа хийх, Бага насны хүүхдүүдийн осол гэмтэлд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн талаарх судалгааг гаргах зэрэг ажлуудыг хийж байна. Үүний дагуу Засаг даргын орлогч, Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч Л.Оргил, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дарга Т.Мөнхсайхан, түлэнхийн тасгийн дарга Э.Галбадрах, Эрүүл мэндийн төвийн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан орлогч дарга М.Одгэрэл, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн нийгмийн ажилтан н.Нансалмаа, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн эрүүл мэнд, төрийн бус байгууллага хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Баярмаа нар дүүргийн 7 дугаар хороонд ажиллалаа.

 

     Иргэд санамсар болгоомжгүйгээс болж бага насны хүүхэд халуунд тогоонд түлэгдэх, ил цахилгаан утасны аюулд өртөх эрсдэл өндөр. Иймд эцэг эхчүүд ахуйн хэрэглээндээ цахилгаан тогоо болон цахилгаан утасны хэрэглээнд анхаарал болгоомжтой хандахыг анхааруулж байна.   

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд