Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Татварын ерөнхий газраас “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг угтаж зохион бичлэг, гар зургийн  уралдааныг орон даяар  2017 оны 04 дүгээр  сарын 04-нөөс 22-ны өдрийг дуусталх хугацаанд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зарлаж байна.

  

 Нэг. Уралдааны зорилго

Уралдаан нь ирээдүйн татвар төлөгчдөд татварын  мэдлэг олгох, татвар төлөх нийгмийн сэтгэлгээг хөгжүүлэх зорилготой. 

Хоёр. Уралдаан явагдах хугацаа

2017 оны 04 дүгээр сарын 04-нөөс 04 дүгээр сарын 22-ныг дуустал

Гурав. Хамрах хүрээ

Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд.

Дөрөв. Бүтээлд тавигдах шаардлага

Уралдаанд ирүүлэх бүтээл нь татварын мөн чанар, нийгэм, эдийн засгийн ач  холбогдол, улс орны хөгжилд гүйцэтгэх үүрэг, татварын үйлчилгээний давуу талыг  илэрхийлсэн байхаас гадна  татвараа зөв, шударгаар төлөгч аж ахуйн нэгж, иргэдийг дэмжсэн, татвараар бий болсон баялагийг сурталчилсан агуулгатай байна.

 

Тав. Тавигдах шаардлага:

 

Бичлэгийн хэмжээ: А4 хэмжээтэй, 2-оос илүүгүй хуудсанд багтааж, Монгол хэлний зөв бичгийн дүрмийг баримталж бичсэн байна. /Фонд Arial, size 12, мөр хоорондын зай 1.5, хуудасны дээд доод талаас  2.5 см, баруун зүүн гар талаас 2.5 см зай авна./

 

Бүтээлийн хэмжээ:  40х60 хэмжээтэй ватум цаасан дээр өнгө ялгаж зурсан байна. /Ватум цаасны дээд, доод талаас 5 см, баруун, зүүн талаас 5 см зай авна./

 

Зургаа. Дүгнэх журам:

 

Бүтээлийг тус дүүргийн татварын хэлтэс хүлээн авч шалгаруулан, шилдэг 5 бүтээлийг файлаар болон эх хувилбарын хамт 04 дүгээр сарын 25-ны дотор Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газарт хүргүүлнэ. Татварын ерөнхий газрын ажлын хэсэг эцсийн шалгаруулалтыг 04 дүгээр сарын 28-ны дотор хийнэ.

 

Долоо. Шагнал урамшуулал:

 

 Зохион бичлэг:

 

                   Нэгдүгээр байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /200 000 төг/

        Хоёрдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /150 000 төг/

                   Гуравдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /100 000 төг/

                   Тусгай байр-5, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /50 000 төг/

 

Гар зураг:

 

                  Нэгдүгээр байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /250 000 төг/

       Хоёрдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /180 000 төг/

       Гуравдугаар байр-1, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /150 000 төг/

                  Тусгай байр-5, Өргөмжлөл, мөнгөн шагнал  /50 000 төг/

 

Найм. Бүтээлийг хүлээн авах:

 

Бүтээлийг файлаар болон эх хувилбарын хамт СХД-ийн Татварын хэлтсийн Эрсдэл, статистикийн тасаг 305 тоот өрөөнд ирүүлнэ үү. Холбогдох утас: 99006467, 99144797

   

 

 

 

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд