Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөл, ХАБЭМТөвтэй хамтран дүүргийн томоохон үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын удирдлагууд, Ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, цэцэрлэгийн /СӨБ/ эрхлэгч зэрэг нийт 80 байгууллагын удирдлагуудыг хамруулан “АЖИЛ ОЛГОГЧ ЭЗДИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН СУРГАЛТ” зохион байгууллаа. Сургалтанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, ХАБЭА-н зөвлөлийн дарга М.Баяраа оролцож, дүүргийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, баримтлах бодлого, цаашид анхаарах асуудлуудын талаар товч танилцуулж, сургалтанд оролцогчдод амжилт хүслээ.

 

 

     Энэхүү сургалт нь оролцогчдод аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, эрүүл аюулгүй ажлын байр бий болгох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар  мэдлэг, мэдээллийг баяжуулсан  үр дүнтэй сургалт боллоо.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд