Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн зогсоолыг ашиглалтад орууллаа. 2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилтын ажил эмнэлгийн төв хаалганы хуучин автозамыг асфалтан бетоноор өргөтгөх, эмнэлгийн арын талбайн авто замын хучилтыг байгалийн чулуун замаар хийхээр төлөвлөсөн ба нийт 61 автомашины зогсоол хийгдэхээс 6 автомашины зогсоолыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтаар бусад зогсоолыг энгийн байхаар төлөвлөж хийгдсэн байна.

 

Мөн 1145 м2 явган хүний зам, 2209.7 м2 зүлэг, 20 ширхэг мод, 390 у/м ургамалын хашлага, 32 гэрэлтүүлэг, 18 ширхэг сандал, 10 ш хогийн сав, 2 ширхэг сүүдрэвч, тэмдэг тэмдэглэгээ, инженерийн шугам сүлжээний тодруулга хийлгэх бүхий иж бүрэн тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Монголын Хурдны зам ХХК гүйцэтгэжээ.

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд