Сонгинохайрхан дүүргийн 25-34 насны залуучуудын гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр хэрэгжиж байна. Гарааны бизнес эхлүүлэх, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, түүнийгээ өргөжүүлэх хүсэлтэй залуусд 10 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ.
Бүртгэл 11 сарын 9, 10-нд Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх бизнес инкубатор төвд болно. Энэ үеэр аж ахуйн эрхлэлт, бизнес загвар боловсруулах сэтгэлгээний сургалт, бизнес санааг баяжуулах, өрсөлдүүлэх, багаар ажиллах ирээдүйтэй санааг бизнесийн зөвлөхийн тусламжтайгаар хөгжүүлэх, шилдэг гарааны бизнесийг сонгон шалгаруулах 54 цагийн эрчимжүүлсэн сургалт явагдах юм.