Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хамт олон энэ жил 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ авч буй сурагчдад иргэний үнэмлэхийг нь гардуулж, иргэний андгай өргүүллээ.
Уг ёслолд 40 гаруй залуус оролцож, иргэний үнэмлэхээ авсан юм. Тэдний хувьд монгол дээлээ өмсөж, иргэний үнэмлэхээ ёслол төгөлдөр гардаж авсан бөгөөд эцэг эхчүүд ч мөн ингэж зохион байгуулах нь хүүхэд залууст цаашид хариуцлагатай зөв иргэн болоход нь сайн талтай юм хэмээж байсан юм.