Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, хөгжил, хамгаалал, оролцооны чиглэлээр тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллын бодлого шинэчлэл” үндэсний чуулган болох юм.

 

 Тус чуулганыг угтан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих нь” сэдэвт анхдугаар зөвлөгөөнийг Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн “Хараацай” театрт 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион явууллаа. Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, дүүргийн засаг дарга М.Чинболд, нийслэлийн Халамж, үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүү, нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Ш.Одгэрэл нар урилгаар оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог идэвхжүүлэх, амьдралын итгэл үнэмшил бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авъяасыг дэмжих, хөгжүүлэх, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чаддаггүй иргэдийг олж илрүүлэн нийгмийн халамжийн тухай хуулийг сурталчлах, танин мэдүүлэх зорилгоор өрхөөр явж иргэн бүртэй биечлэн уулзаж, санал асуулгаар хэрэгцээний судалгаа гарган, иргэн бүрийг анкетжуулан дүүргийн хэмжээний мэдээллийн санг шинэчилж бүрдүүлэх зорилгоор тус зөвлөгөөнийг зохион байгуулжээ. Зөвлөгөөний үеэр Сонгинохайрхан дүүргийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэний талаар хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаагаа хэлэлцэн дүгнэж цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмжийг гаргасан байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд “Витаминжуулалтын аян”-ы хүрээнд витамин, дархлаа сэргээх бүтээгдэхүүн зэрэг гарын бэлэг өгчээ.

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд