ЗОРИЛГО:

Хувиараа болон нөхөрлөл, хоршооны хэлбэрээр аж ахуй, бичил бизнес эрхлэн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчийг санхүүгийн  дэмжлэг, арга хэмжээнд хамруулж, байнгын ажлын байр бий болгох, орлого нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

ХАМРАХ ХҮРЭЭ:

*    Аж ахуй, бичил бизнес, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх хүсэлтэй 35 ба түүнээс дээш насны хөдөлмөрийн насны иргэн, гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн иргэнд 5.0 хүртэл сая төгрөгийн ЭРГЭН ТӨЛӨГДӨХ нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

*    Сонгинохайрхан дүүргийн харъяат байх

*    Бизнес үйл ажиллагаагаа эхлүүлсэн байх ба эргэн төлөлтөө бүрэн барагдуулах тооцоолол судалгаатай байх

*    Сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдаагүй байх

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

*    Санхүүгийн дэмжлэг хүссэн тухай өргөдөл /хорооны Хөдөлмөр халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд бүртгүүлэн баталгаажуулах/

*    1 хувь цээж зураг

*    ХЗЗ-1 маягтуудыг бөглөж хавсаргах

*    Нийгмийн даатгалын лавлагаа /2020 оны 01 сараас одоог хүртэл/

*    Иргэний өөрийн болон хамтран ажиллах бусад иргэдийн иргэний үнэмлэхний хуулбар

*    Оршин сугаа хаягийн тодорхойлолт /ТҮЦ машинаас авсан байх/

*    Аж ахуй, бичил бизнес эрхлэх үйл ажиллагааны төсөл, төлөвлөгөө /төсөл хэрэгжүүлэгчийн хаяг байршил, холбогдох утасны дугаарыг тодорхой бичсэн байх/

*    Гадаадад ажиллаж, амьдарч байгаад ирсэн бол гадаад паспорт, шаардлагатай бол эзэмшсэн мэргэжил, ур чадварыг тодохойлох бичиг баримт

ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ /2 үе шаттай явагдана/

1.   Ирүүлсэн төслийн баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаж буйг томилогдсон ажлын хэсэг сонгон шалгаруулна.

2.   2-р шатанд тэнцсэн иргэн өөрийн төслийг ажлын хэсэг болон ажлын хэсгийг хянаж байгаа иргэдийн төлөөлөлд танилцуулж үнэлгээ авна. /ажлын хэсгийн үнэлгээ иргэдийн үнэлгээний нийлбэрээр нэгдсэн дүн гарна/

*    Төсөл ирүүлсэн хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдийн төсөл шалгаруулах ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.

*    Хүсэлт ирүүлсэн иргэн нь хийхээр төлөвлөсөн үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжлийн ур чадвар эзэмшсэн байх нь төслийн шалгаруулалтад давуу тал болно.

*    Санхүүгийн дэмжлэг нь 36 сарын хугацаатай 100 хувийн эргэн төлөгдөх нөхцөлтэй байна.

ТӨСӨЛ АВАХ ХУГАЦАА:

2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 09.00 цагаас 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 18.00 цаг хүртэл хүлээн авна. Иргэн төслийн бичиг баримтаа бүрдүүлэн Хөдөлмөр эрхлэлт,халамжийн асуудал хариуцсан хорооны мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.

            УТАС:  94442617, 86570017

ХАЯГ: Сонгинохайрхан дүүрэг 6 дугаар хороо ХМК-ийн зүүн талд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байр 203 тоот

 

Facebook group:  “Нээлттэй ажлын байрны зар” СХД хөдөлмөр эрхлэлт

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд