·         Үүрэг даалгавар 1.

 

7, 8, 24, 25, 26, 28 дугаар хороодын мал бүхий иргэдтэй дүүргийн удирдлагууд уулзах тул  03  дугаар сарын 23-ны 11 цагт дүүргийн Иргэний танхимд мал бүхий иргэдийн хамт  оролцох,

 

 

Үүрэг даалгавар 2.

 

Хороодод бүсчилсэн хэлбэрээр “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах тул саналаа ирүүлэх /ТЗУХ-т 3 дугаар сарын 30-ны дотор/

 

·         Үүрэг даалгавар 3.

 

Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу “Агаарын бохирдлыг бууруулах талаар инженер зохион бүтээгчдийн гаргаж байгаа шинэ бүтээл”-ийн үзэсгэлэн худалдаа 03 дугаар сарын 24-нд 10,00 цагаас 17,00 цагийн хооронд Баянхошууны Жанцангийн буудал “GMG” худалдааны төвийн 3 давхарт, 03 дугаар сарын 25-нд 10,00 цагаас 17,00 цагийн хооронд  20 дугаар хороо, “Сэлэнгэ” худалдааны төвд тус тус зохион байгуулагдах тул 10-аас дээш иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг өргөнөөр хамруулах,

 

·         Үүрэг даалгавар 4.

 

2017 оны 1-р улирлын төлөвлөгөөний биелэлтийг 03 дугаар сарын 25-ны дотор ТЗУХ-т ирүүлэх,

 

·         Үүрэг даалгавар 5.

 

Хороодын төрийн албан хаагч нарын төлөвлөгөөний биелэлт болон үр дүнгийн гэрээний 1 дүгээр улирлын биелэлтийн талаар мэдээлэл авч, хийсэн ажлын талаархи тайланг ТЗУХ-т ирүүлэх  /4 дүгээр сарын 01-ний дотор/

 

·         Үүрэг даалгавар 6.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил”-ийн ажлын төлөвлөгөөний хэрэгжилт, дүүрэг хороодод хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн тухай иргэдэд ил тод мэдээлж тайлагнах зорилгоор мэдээллийн ил од байдлыг ханган, төрийн ажлын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн урсгалыг цэгцтэй болгохоор цаг үеийн мэдээ болон төлөвлөгөөт ажлын хэрэгжилтийн явцаас мэдээлэх ажлыг 4 дүгээр сарын 17-ны өдөр “Хангарьд” ордны нэгдүгээр давхарт зохион байгуулна. “Нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оруулах ажлын саналыг 4 дүгээр сарын 01-ний дотор ТЗУХ-ийн Хэвлэл мэдээллийн албанд ирүүлэх,

 

·         Үүрэг даалгавар 7.

 

Дүүргийн Засаг даргын Тамгын газрын удирдлагын бүрэлдэхүүн хороодын үйл ажиллагаа, цаг ашиглалттай танилцах хуваарь гарсан тул бэлтгэл ажлыг сайтар хангах /хорооны танилцуулга, тулгамдаж буй асуудал, жил улирлын төлөвлөгөө, улирлын төлөвлөгөөний биелэлт гэх мэт/

 

 

Дүүргийн статистик мэдээлэл

Хүн амын тоо
342,112
Эрэгтэй
168,996
Эмэгтэй
173,116
Өрхийн тоо
90,231
Хүн амын нягтаршил
3хүн/га
Аж ахуйн нэгж байгууллага
25,865
Авто машины тоо
79,991
Малын тоо
83,687
Өрхийн ам бүлийн тоо
4.0
Төрөлт
6290

Төрийн үйлчилгээ - Иргэн танд